Wednesday, September 16, 2009

Kings of Leon - Use somebody mix

Нээх дуу шуу оруулахгүй чадвал үзэл бодлоо илүү хуваалцаж байя гэж бодож энэ блогийг нээсэн ч энэ дууг оруулахгүй бол болкүйнээ, Би уг нь электро хөгжим сонирхдоггүй л байсийн, гэхдээ энэ микс магадгүй оригоосоо ч илүү таалагдаад байгаа. Чихэвчээ хийгээд сонсоод үзүүл бүүр гоё.

Tuesday, September 1, 2009

За ёстой гарчиг олдохгүй байна

Ойрд блогтоо юм нэмж амжсангүй, зав ч гарахгүй юмоо. Эндхийн логикоор сэтгэдэг болоод, хичээлийнхээ хурдтай нь хөл нийлүүлтэл өдөрт 3 цаг л унтах юмшиг байна.
Сая энүүгээр шагайгаадахсан чинь ганц хоёр хүн монголоос үздэг бололтой, тоолуурт нь байна. Тэхээр нь урам ороод бас тэр 2хон ч гэсэн хүнд зориулаад дөнгөж сая өөртөө энерги авах гээд http://www.osho.com/ -оос уншсан цөөн өгүүлбэрийг орууллаа, бүдүүн тойм орчуулга шүү.

Бодож тунгаах биш зөвхөн үйл ажиллагаа л чамайг хөтлөнө, учир нь бодож тунгаах зөвхөн толгой дотор л өрнөнө. Бодож тунгааснаа үйл ажиллагаа болготол тэр зүйл чинь бүрэн бүтэн болохгүй.
Идэвхитэй, сонирхолтой амьдар - амьдрах гэдэг бол жинхэнэ бодит байна гэсэн үг. Бясалгах гэж юу болох тухай мэдээлэл цуглуулснаас бясалгаад үз. Бүжиглэх гэж юу болох тухай хар мянган тайлбар толь байгаа байх, гэхдээ чи өөрөө бүжиглэхгүйгээр энэ бүгд ямар ч утгагүй зүйлс. Тэр бүх толь бичгүүдийг хая, тэр их мэдлэгээсээ өөрийгөө суллаад амьдарч эхэл. Тэгвэл энгийн, жижиг зүйлс ч гайхамшигтай гоо сайхан болж хувирна. Амьдрал эдгээр жижиг зүйлсээс л бүрддэг.