Ойрд блогтоо шинэ юм бичиж амжсангүй ээ. 4 дэх удаагийн Либертари зуны сургалт түрүү долоо хоногт боллоо. Тэрэнд зохион байгуулалтын ажил бас цөөн хэдэн цагийн хичээлтэй байлаа. Ёл хадны амралтын орчин, байгаль нь их гоё юмаа, сургалтанд оролцогчид, ерөнхий уур амьсгал ч их аятайхан байсан.
CEU-руу явахад одоо ганцхан долоо хоног үлдэж байна. Очоод яах бол ийх бол гээд санаа зовж байгаа юм зөндөө л байна, гэхдээ яах вэ, гадаад сурахаар анх удаа очиж байгаа хүн болгоны л туулах ёстой зүйлстэй л нүүр тулах биз.
Macy Gray-ийн энэ дуунд яагаад ч юм их дуртай, үгэнд нь гарч буй шиг яг ийм хайртай хүн бүр учирч байсан байх. Үгийг нь дагаад дуулаад үзээрэй.
Games, changes and fears
When will they go from here
When will they stop
I believe that fate has brought us here
And we should be together
But were not
I play it off but I'm dreamin of you
I'll keep it cool but I'm feelin'
I try to say goodbye and I choke
I try to walk away and I stumble
Though I try to hide it it's clear
My world crumbles when you are not near
Goodbye and I choke
I try to walk away and I stumble
Though I try to hide it, it's clear
My world crumbles when you are not near
I may appear to be free
But I'm just a prisoner of your love
I may seem alright and smile when you leave
But my smiles are just a front
I play it off but I'm dreamin of you
I'll keep my cool but I'm feelin'
I try to say goodbye and I choke
I try to walk away and I stumble
Though I try to hide it it's clear
My world crumbles when you are not near
Here is my confession
May I be your possesion
Boy I need your touch
Your love kisses and such
With all my might I try
But this I can't deny
I play it off but i'm dreamin' of you
I'll keep my cool but I'm feelin'
I try to say good bye and I choke
I try to walk away and I stumble
Though I try to hide it it's clear
My world crumbles when you are not near
Showing posts with label Миний дуртай.... Show all posts
Showing posts with label Миний дуртай.... Show all posts
Sunday, August 9, 2009
Wednesday, June 17, 2009
Katie Melua - The closest thing to crazy
Сүүлийн үед Katie Melua-ын дуунуудад орчихоод байна. Үнээр гайхалтай аялгуу бас үгс...
Friday, May 22, 2009
Аз
Саяхан Боловсрол тв-р байнга гараад байдаг усны тухай их гоё баримтад киноог үзэж байгаад урьд нь анзаарч байгаагүй бодууштай үг сонслоо.Утга нь нэг иймэрхүү:
Аз байдаг гэдэгт итгэх нь хариуцлагаас мултарч байгаа хэлбэр, шинжлэх ухаанд ч (эсвэл рациональ ухаанд), шашинд ч (бас шашинтай төстэй итгэл бишрэлийн хэлбэрүүдэл ч) аз гэдэг ойлголт байхгүй. Аль нэгэнд нь итгэдэг хүн аз хүлээгээд, эсвэл үр дүнг аз-аар тайлбарлаад байдаггүй. Рациональ хүний хувьд өөрөөс нь шалтгаалаагүй эсвэл шинжлэх ухаанаар тайлбарлагдашгүй зүйлс гэж байх боломжгүй. харин шашинлаг эсвэл сүнслэг чанарт (spirit) итгэдэг хүмүүст мөн адил шалтгаангүй аз гээч хэзээ ч тохиолдохгүй.
Үнэмшилтэй л гэж бодож байна.
Би харин рациональ нь уу, шашинлаг нь уу, азанд итгэгч нь үү, өөрийгөө анзаарч ажиглах хэрэгтэй юм байна.
Monday, April 27, 2009
Бекариа: Эрх чөлөө, эрдэм мэдлэг
Хуульчид, хуульч болохоор суралцаж буй оюутнуудын гарцаагүй унших ном бол Чезаре Бекариагийн "Гэмт хэрэг ба ялын тухай" гэх ном. Эхний өгүүлбэрээрээ л надад нийгмийн гэрээг буюу хууль гэж юу болохыг ой тоонд ортол хэлээд өгсөн юмдаг. Хууль, түүнийг яагаад хамгаалах учиртайг маш тодорхой тайлбарлангаа бусад энгийн үнэнийг хамтад нь бичичихжээ. Энэ номыг Г.Эрдэнэбат багш орчуулаад хоёр ч удаа хэвлүүлээд байгаа.
Саяхан нэг сэргээж харсан чинь "цаг үеийн нөхцөл байдлаас" болоод юмуу яагаад ч юм энэ хэсэг их анхаарууштай санагдлаа:
"... эрх чөлөөг эрдэм мэдлэгийн хамт түгээн дэлгэрүүл. Соёл гэгээрэлтэй муу үйл урвуу, харин сайн үйл шууд хамааралтай байдаг. Бусдыг залин мэхлэгчид ямагт хүмүүсийн бүдүүлэг харанхуйг далимдуулдаг бөгөөд ухаарч гэгээрсэн хүмүүс тэднийг илчилж орхидог юм. Ард олон гэгээрлийн үр шимийг хүртэхээрээ үг дуугүй хүлцэн дагахаас татгалзаж, эрх мэдэлтэнд шүтэхийг болиод оронд нь хуулийг өргөмжилж, түүний хүч нөлөө хөдлөшгүй болон тогтдог".
Хүмүүс эрх чөлөөтэй гэх боловч энэ эрх чөлөөгөө эрхэмлэн хамгаалах ухаарал /awareness гэх гэсийн/ байхгүй бол эрх чөлөөгөө тавиад тууж байгаагаа анзаарахгүй байсаар нэг л мэдэхэд George Orwell-ийн 1984 болно. Ядаж л бусдын сайхан амлалтуудад баярлахаасаа өмнө эргэлзэж тунгааж үзмээр байна. "Эрдэм мэдлэгийн гол уурхай" гэгддэг их дээд сургуулийг онц сурвал үнэгүй болгоно гэнэ. Өнөөгийн тогтолцоонд онц сурах шиг амархан юм байхгүйг оюутан бүр л мэднэ.
Үнэгүй боловсол - үнэ цэнэгүй боловсрол - мөнгөгүй боловсрол - сайн багшгүй боловсрол - төрийг царайчилсан боловсрол - төрөөс хараат боловсрол - мунхаг боолууд л гэж буугаад байна да, миний хувьд.
Гэхдээ арай ч энэ зүйл биелэх боломж гарахгүй байлгүй дэ;)
Номын тухайд монгол эхийг Эрка багшаас, англи хэл дээр нь эндээс олоод үзээрэй: Cesare Beccaria "On crimes and punishments".

Wednesday, February 25, 2009
Эх сурвалж
Айн Рэндын аугаа бүтээлүүдийн нэг болох "Эх сурвалж" зохиолыг тун саяхан ээжтэйгээ булаацалдан байж уншиж дуусгалаа. Ихэвчлэн дарамттай, бас ичмээр, өрөвдмөөр, хэт онож хэлсэнээс нь болоод ганцаараа чанга инээмээр, заримдаа бүүр уйлмаар ч юм шиг мэдрэмж уншиж байхад төрж байлаа. 1984-г зарим үед санагдуулж байсан ч, төгсгөлд нь үнээр урам өгсөн зохиол.Өөр зүйл хэлмээргүй байна, зүгээр л уншаад үзээрэй гэж зөвлөе. Илүү дэлгэрэнгүйгээр номын нээлт ч юмуу уншигчдын уулзалт дээр ярилцацгаана гэж найдаж байна.
Уншсан хүнд ямар нэг зүйл "халдварлана" гэдэгт итгэлтэй байна.
Номын эрхлэн хэвлэн гаргагч Монголын Либертари сан номыг ингэж танилцуулжээ:
Эх сурвалж романы ерөнхий өгүүлэмж нь Ховард Роаркийн дүрээр архитектур буюу уран барилга дахь шинэ хуучин хэв маяг, үзэл санааны тэмцэлийн тухай өгүүлсэн мэтээр ойлгогдох юм. Залуу архитектурч Роарк чухамхүү хуучинсаг хэвшмэл стандарт, дундаж зууны уран барилгын хэв маягийг эсэргүүцэж буй хэдий ч үнэн чанартаа түүний тэмцэл нь коллективист үзлийн эсрэг тэмцэж буй индивид буюу хувь хүнийг харуулахыг Айн Рэнд зорьсон ажээ. Нэг үгээр хэлбэл, Эх сурвалж нь коллективизм, альтуруизмын худал хуурмаг тал; эгоизм, индивидуализмын үзэл санааг хоёргүй утгаар магтан дуулсан; философи, социологи, ёс зүй, гоо зүй, сэтгэл зүйн асуудлуудыг хөндсөн хүчирхэг роман юм. Энэ ч утгаараа роман АНУ-ын оюунлаг хүрээнийхний дунд ширүүн маргаан, хэлэлцүүлгийг өрнүүлж байжээ. Монгол уншигчдын дунд ч гэсэн басхүү ширүүхэн маргаан өрнөх нь дамжиггүй юм.
Wednesday, February 4, 2009
Revolutionary Road заавал үзээрэй
Үнэхээр үзүүштэй кино, дөнгөж сая үзэж дуусаад бичиж байна. Маш олон ч юм бодогдууллаа.Хайр, гэр бүлийн тухай нийгэмд тогтсон загварчлалын тухай, хүсэл мөрөөдлийн тухай, хүмүүс орчин тойрноосоо хэрхэн хамаардаг тухай, мөн тэр орчиндоо хэрхэн уусдаг, уусаж чадаагүй нь ямар зам сонгодог тухай гээд миний хувьд үргэлж асууж явдаг хүнд хүнд асуудлуудыг хөнджээ. Сая монгол хэл дээр үзлээ, дажгүй ч орчуулгатай юм шиг санагдсан. Гэхдээ мэдээж хийгдсэн хэлийг нь яаж гүйцэхэв, эх хэлээр нь ахиж сайн үзэж байгаад төрсөн сэтгэгдэлүүдээсээ хуваалцаж бичнэ ээ.
Tuesday, February 3, 2009
Wednesday, January 14, 2009
Girl and boy
Энийг өнгөрсөн жилийн сүүлээр жендерийн стеоротипийн тухай тухай залууст хичээл заах хэрэг гараад нетээс ухаж байгаад олсийн. Маш авсаархаан, энгийн хэрнээ бас ч гүй гүн гүнзгий илэрхийлэлтэй санагдсан. Гэхдээ хүнүүс өөр өөрсдийнхөөрөө яаж тайлж уншихаас хамаарна л даа. Хүүхдүүдэд эргэн тойрон, гэр бүр, сургууль гээд нийгмийн бүх л хэсгээс эр бол ийм ийм, эм бол ийм ийм байх ёстой гэсэн яагаад ч юм тогтчихсон загварыг ямар ч энгийн ухаанаар ойлгогдох учир шалтгаангүйгээр тулгадаг болохыг харуулаад байх шиг байгаа юм.
Миний дуртай kүүкэлдэй ;)
Хааяа зав гарахаараа хөгжилтэй хуучнаар бол "күүкэлдэйн кино" үзэх дуртай. Pixar Animation-ийн богино хэмжээний кинонууд, The Incredibles, Ratatouille, Monsters, Inc, WALL-E гээд Pixar-ийн кинонууд үнээр хөөрхөн, анх элгээ хаттал инээж билээ. Ахин үзсэн ч хуучраахгүй, юу гарахыг нь мэдэж байгаа ч дахин дахин инээд хүрээл байдийн. Өөр бас хамгийн сүүлд үзсэн татаж унах шахсан нь Kunfu Panda байна. Нээрээ олон ангитаас Powerpuff girls, Pucca гээл нэрлээл байвал зөндөө байгаа. Сонирхдог хүнүүс байвал линк-ээр нь орж үзээрэй.
Энд хамгийн дуртай нэг богино хэмжээний кино орууллаа. Бас үзээгүй хүнүүст нь зориулаад The Incredibles-ийн гэр бүлийн хамгийн бага гишүүний адал явдлын тухай кинонд нь гардаггүй бяцхан хэсгийг орууллаа.

Subscribe to:
Posts (Atom)