Showing posts with label Ошо хэлсэн нь. Show all posts
Showing posts with label Ошо хэлсэн нь. Show all posts

Tuesday, September 1, 2009

За ёстой гарчиг олдохгүй байна

Ойрд блогтоо юм нэмж амжсангүй, зав ч гарахгүй юмоо. Эндхийн логикоор сэтгэдэг болоод, хичээлийнхээ хурдтай нь хөл нийлүүлтэл өдөрт 3 цаг л унтах юмшиг байна.
Сая энүүгээр шагайгаадахсан чинь ганц хоёр хүн монголоос үздэг бололтой, тоолуурт нь байна. Тэхээр нь урам ороод бас тэр 2хон ч гэсэн хүнд зориулаад дөнгөж сая өөртөө энерги авах гээд http://www.osho.com/ -оос уншсан цөөн өгүүлбэрийг орууллаа, бүдүүн тойм орчуулга шүү.

Бодож тунгаах биш зөвхөн үйл ажиллагаа л чамайг хөтлөнө, учир нь бодож тунгаах зөвхөн толгой дотор л өрнөнө. Бодож тунгааснаа үйл ажиллагаа болготол тэр зүйл чинь бүрэн бүтэн болохгүй.
Идэвхитэй, сонирхолтой амьдар - амьдрах гэдэг бол жинхэнэ бодит байна гэсэн үг. Бясалгах гэж юу болох тухай мэдээлэл цуглуулснаас бясалгаад үз. Бүжиглэх гэж юу болох тухай хар мянган тайлбар толь байгаа байх, гэхдээ чи өөрөө бүжиглэхгүйгээр энэ бүгд ямар ч утгагүй зүйлс. Тэр бүх толь бичгүүдийг хая, тэр их мэдлэгээсээ өөрийгөө суллаад амьдарч эхэл. Тэгвэл энгийн, жижиг зүйлс ч гайхамшигтай гоо сайхан болж хувирна. Амьдрал эдгээр жижиг зүйлсээс л бүрддэг.

Sunday, May 24, 2009

Osho Zen tarot 24/05/2009: Дасан зохицолт

Personality-гаасаа (яг оноод буулгачих үг олддоггүй, хэлээд өгвөл баярлана) ангижрахгүйгээр өөрийн индивид шинжээ олж чадахгүй. Индивид байдлыг оршихуй бий болгож, personality-ыг нийгмээс тулгадаг. Personality бол нийгмийн орчинд л хэрэглэгддэг зүйл. Хонь шиг нийгмээ аялдан дагадаггүй учир индивид байдлыг нийгэм хүлээн зөвшөөрч чаддаггүй.
Индивид байдалд арслангийн шинжүүд агуулагддаг: Арслан ганцаараа урагшилдаг. Хонь үргэлж бөөнөөрөө сүрэглэн байдаг, ийм байх нь ч тэдэнд илүү тааламжтай. Олон нийтийн дунд байх нь илүү хамгаалагдсан, илүү аюулгүй. Олны дунд байгаа чамруу хэн нэг нь дайрвал өөрийгөө хамгаалах маш олон боломж байгаа. Харин ганцаараа бол - Зөвхөн арслан л ганцаараа алхаж чаддаг.

Бид бүхэн бүгд арслан болж төрсөн, гэвч нийгэм таныг өөртөө дасан зохицуулж, таны оюун санааг хонь болгон програмчилдаг. Энэ нь танд маш сайхан, тааламжтай, тухтай мэт боловч маш дуулгавартай personality-ыг бий болгоно. Нийгэм эрх чөлөөтэй байхад зориулагдсан хүмүүс бус боолуудыг л хүсдэг. Учир нь нийгэм дэх бүх эрх мэдлүүд дуулгавартай байдлыг хүсдэг.

Багад нь хонинууд олж аван өсгөсөн нэгэн арсланг өөр нэг хөгшин арслан таарч цөөрөмрүү дагуулж аваачин өөрийнх нь тусгалыг түүнд харуулах хүртэл өөрийгөө хонь гэж бодсоор байсан тухай үлгэр байдаг. Бидний ихэнх нь яг л энэ арслан шиг - өөрсдийн тухай бидний төсөөлөл нь бидний хувийн шууд туршлагаас биш бидний талаарх бусдын бодол санаанаас бий болдог. Гаднаас тулгасан personality нь дотроосоо ургаж бий болох байсан индивид байдлыг орлон биднийг эрх чөлөөгөө мэддэрдэгүй, өөрийн үнэн шинж төрхөө /identity/ ухаарч чадаагүй сүрэг дэх ердийн нэг хонь болгон хувирдаг.
Одоо цөөрөм дэх өөрийн жинхэнэ тусгалаа олж харан, энэ бол чи хэмээн бусдаас суулгасан тэр бүхнийг эвдэх алхам хийх цаг нь болсон. Бүжиглэ, гүй, зугаал, утга учиргүй гэх зүйл хий - чиний дотор байгаа тэр арсланг сэрээхэд шаардлагатай бүхнийг хий.


PS: би ч муухан л найруулж орчууллаа да тэ.

Wednesday, February 11, 2009

Нүгэл

Халуун галт тамын тухай номлолоороо алдартай санваартан тосгоноос нүүх болжээ. Нэгэн хөгшин эмгэн түүн дээр төхөж очоод "Таныг явах гэж буйд би маш их харамсаж байна, Таныг энд ирэхээс өмнө бид нүгэл гэж юу болохыг мэддэггүй байж" гэв.

Monday, February 2, 2009

Osho Zen tarot 02/02/2009: Харьцуулалт

Харьцуулалт нь үргэлж илүү байдал, эсвэл дутуу байдлыг бий болгодог. Хэрвээ бид харьцуулахгүй л бол бүх илүү, дутуунууд алга болно. Тэгээд зөвхөн чи байгаагаараа л байна. Жижигхэн бут эсвэл өндөр бүдүүн мод байна уу аль нь ч хамаагүй, чи бол чи. Чи байгаараа л хэрэгтэй. Ширхэг өвс ч хамгийн том ододтой адил үнэ цэнэтэй. Ширхэг өвсөөр ч бурхан дутдаг. Ямар ч ухаантны адилаар бяцхан хөхөө ч хэрэгтэй. Хэрвээ хөхөө байгаагүй бол ертөнц одоо байгаа шиг баялаг байхгүй.

Зүгээр л эргэн тойрноо хардаа. Оршин байгаа бүх зүйлс хоорондоо зохицолтой, бие биендээ хэрэгтэй байдаг. Энэ бол амьд нэгдэл: хэн ч давуу, хэн ч дутуу биш.

Бүх зүйл харьцуулагдашгүй цор ганц.

Хэн нэг нь чамд хулс царснаас гоё, эсвэл царс хулснаас илүү ашигтай гэж хэлж байсан уу? Царс хулс шиг голдоо хөндий биетэй байхыг хүсдэг болов уу? хулс царсанд намартаа навч нь өнгөө солидог гэж атаархдаг болов уу?

Энэ хоёр модыг өөр хооронд нь ингэж харьцуулах нь инээдтэй хэрэг. Гэвч энэ бол хүн бидний салахад хэцүү гол зуршил юм.

Үргэлж л чамаас илүү сайхан, илүү авьяастай, хүчтэй, илүү ухаалаг, эсвэл чамаас илүү аз жаргалтай нь ил харагдах хүмүүс байдаг. Эсрэгээр нь эдгээр зүйлсээр чамаас дутуу хүмүүс ч байдаг. Үүнтэй нүүр тулгарахаас аргагүй.

Хүн өөрийгөө хэн болохыг бусадтай харьцуулан биш, өөрт байгаа бүх боломж бололцоогоо өөрийхөө хамгийн сайн чадах хэмжээгээрээ сэтгэл хангалуун гарган ирж байж л олж мэднэ.