Sunday, May 24, 2009

Osho Zen tarot 24/05/2009: Дасан зохицолт

Personality-гаасаа (яг оноод буулгачих үг олддоггүй, хэлээд өгвөл баярлана) ангижрахгүйгээр өөрийн индивид шинжээ олж чадахгүй. Индивид байдлыг оршихуй бий болгож, personality-ыг нийгмээс тулгадаг. Personality бол нийгмийн орчинд л хэрэглэгддэг зүйл. Хонь шиг нийгмээ аялдан дагадаггүй учир индивид байдлыг нийгэм хүлээн зөвшөөрч чаддаггүй.
Индивид байдалд арслангийн шинжүүд агуулагддаг: Арслан ганцаараа урагшилдаг. Хонь үргэлж бөөнөөрөө сүрэглэн байдаг, ийм байх нь ч тэдэнд илүү тааламжтай. Олон нийтийн дунд байх нь илүү хамгаалагдсан, илүү аюулгүй. Олны дунд байгаа чамруу хэн нэг нь дайрвал өөрийгөө хамгаалах маш олон боломж байгаа. Харин ганцаараа бол - Зөвхөн арслан л ганцаараа алхаж чаддаг.

Бид бүхэн бүгд арслан болж төрсөн, гэвч нийгэм таныг өөртөө дасан зохицуулж, таны оюун санааг хонь болгон програмчилдаг. Энэ нь танд маш сайхан, тааламжтай, тухтай мэт боловч маш дуулгавартай personality-ыг бий болгоно. Нийгэм эрх чөлөөтэй байхад зориулагдсан хүмүүс бус боолуудыг л хүсдэг. Учир нь нийгэм дэх бүх эрх мэдлүүд дуулгавартай байдлыг хүсдэг.

Багад нь хонинууд олж аван өсгөсөн нэгэн арсланг өөр нэг хөгшин арслан таарч цөөрөмрүү дагуулж аваачин өөрийнх нь тусгалыг түүнд харуулах хүртэл өөрийгөө хонь гэж бодсоор байсан тухай үлгэр байдаг. Бидний ихэнх нь яг л энэ арслан шиг - өөрсдийн тухай бидний төсөөлөл нь бидний хувийн шууд туршлагаас биш бидний талаарх бусдын бодол санаанаас бий болдог. Гаднаас тулгасан personality нь дотроосоо ургаж бий болох байсан индивид байдлыг орлон биднийг эрх чөлөөгөө мэддэрдэгүй, өөрийн үнэн шинж төрхөө /identity/ ухаарч чадаагүй сүрэг дэх ердийн нэг хонь болгон хувирдаг.
Одоо цөөрөм дэх өөрийн жинхэнэ тусгалаа олж харан, энэ бол чи хэмээн бусдаас суулгасан тэр бүхнийг эвдэх алхам хийх цаг нь болсон. Бүжиглэ, гүй, зугаал, утга учиргүй гэх зүйл хий - чиний дотор байгаа тэр арсланг сэрээхэд шаардлагатай бүхнийг хий.


PS: би ч муухан л найруулж орчууллаа да тэ.

Friday, May 22, 2009

Аз

Саяхан Боловсрол тв-р байнга гараад байдаг усны тухай их гоё баримтад киноог үзэж байгаад урьд нь анзаарч байгаагүй бодууштай үг сонслоо.
Утга нь нэг иймэрхүү:
Аз байдаг гэдэгт итгэх нь хариуцлагаас мултарч байгаа хэлбэр, шинжлэх ухаанд ч (эсвэл рациональ ухаанд), шашинд ч (бас шашинтай төстэй итгэл бишрэлийн хэлбэрүүдэл ч) аз гэдэг ойлголт байхгүй. Аль нэгэнд нь итгэдэг хүн аз хүлээгээд, эсвэл үр дүнг аз-аар тайлбарлаад байдаггүй. Рациональ хүний хувьд өөрөөс нь шалтгаалаагүй эсвэл шинжлэх ухаанаар тайлбарлагдашгүй зүйлс гэж байх боломжгүй. харин шашинлаг эсвэл сүнслэг чанарт (spirit) итгэдэг хүмүүст мөн адил шалтгаангүй аз гээч хэзээ ч тохиолдохгүй.

Үнэмшилтэй л гэж бодож байна.

Би харин рациональ нь уу, шашинлаг нь уу, азанд итгэгч нь үү, өөрийгөө анзаарч ажиглах хэрэгтэй юм байна.

Сонгуулийн тухайд

Хэн нь хамгийн муу вэ гэсэн уралдааныг үзээд дотор нь муухай оргиж байгаа бас санал өгөх хүн алга, аль аль нь болж бүтэхгүй байна гэж байгаа хүмүүст ч би ч гэсэн анхандаа тэгж бодож байсны хувьд хуваалцах юм байна.
24н боллоо, тэр өдөр саналаа өгөх өгөхгүй шийдэгүй байсан ч ямар ч байсан хэсгийн хорооруугаа очоод бүртгэлээ шалгаж үз. Тэгээд болуул бага ч гэсэн ардчилалд талтай байгаагийнх нь нэрийн өмнөх дугаарыг дугуйлчуул :) Бүүр болж өгөхгүй байвал хоосон орхилгүйгээр аль алиныг нь дугуйлаад саналын хуудсаа бүр мөсөн хүчингүй болгох. Хоосон өгчүүл нөгөө луйвар гарах бэлэн өгөөш ш дэ.