Sunday, May 24, 2009

Osho Zen tarot 24/05/2009: Дасан зохицолт

Personality-гаасаа (яг оноод буулгачих үг олддоггүй, хэлээд өгвөл баярлана) ангижрахгүйгээр өөрийн индивид шинжээ олж чадахгүй. Индивид байдлыг оршихуй бий болгож, personality-ыг нийгмээс тулгадаг. Personality бол нийгмийн орчинд л хэрэглэгддэг зүйл. Хонь шиг нийгмээ аялдан дагадаггүй учир индивид байдлыг нийгэм хүлээн зөвшөөрч чаддаггүй.
Индивид байдалд арслангийн шинжүүд агуулагддаг: Арслан ганцаараа урагшилдаг. Хонь үргэлж бөөнөөрөө сүрэглэн байдаг, ийм байх нь ч тэдэнд илүү тааламжтай. Олон нийтийн дунд байх нь илүү хамгаалагдсан, илүү аюулгүй. Олны дунд байгаа чамруу хэн нэг нь дайрвал өөрийгөө хамгаалах маш олон боломж байгаа. Харин ганцаараа бол - Зөвхөн арслан л ганцаараа алхаж чаддаг.

Бид бүхэн бүгд арслан болж төрсөн, гэвч нийгэм таныг өөртөө дасан зохицуулж, таны оюун санааг хонь болгон програмчилдаг. Энэ нь танд маш сайхан, тааламжтай, тухтай мэт боловч маш дуулгавартай personality-ыг бий болгоно. Нийгэм эрх чөлөөтэй байхад зориулагдсан хүмүүс бус боолуудыг л хүсдэг. Учир нь нийгэм дэх бүх эрх мэдлүүд дуулгавартай байдлыг хүсдэг.

Багад нь хонинууд олж аван өсгөсөн нэгэн арсланг өөр нэг хөгшин арслан таарч цөөрөмрүү дагуулж аваачин өөрийнх нь тусгалыг түүнд харуулах хүртэл өөрийгөө хонь гэж бодсоор байсан тухай үлгэр байдаг. Бидний ихэнх нь яг л энэ арслан шиг - өөрсдийн тухай бидний төсөөлөл нь бидний хувийн шууд туршлагаас биш бидний талаарх бусдын бодол санаанаас бий болдог. Гаднаас тулгасан personality нь дотроосоо ургаж бий болох байсан индивид байдлыг орлон биднийг эрх чөлөөгөө мэддэрдэгүй, өөрийн үнэн шинж төрхөө /identity/ ухаарч чадаагүй сүрэг дэх ердийн нэг хонь болгон хувирдаг.
Одоо цөөрөм дэх өөрийн жинхэнэ тусгалаа олж харан, энэ бол чи хэмээн бусдаас суулгасан тэр бүхнийг эвдэх алхам хийх цаг нь болсон. Бүжиглэ, гүй, зугаал, утга учиргүй гэх зүйл хий - чиний дотор байгаа тэр арсланг сэрээхэд шаардлагатай бүхнийг хий.


PS: би ч муухан л найруулж орчууллаа да тэ.

3 comments:

  1. tiime oilgohod joohon berh l yum bna. gehdee aygui zuv yum bichjee. uchir ni bugd arslan /bugd araatan amitad, bugd shimegch horhoinuud/ hen neg ni bie bienee ideed, alaad duusgahaas ni umnu honi bolgoj haysan ch yum bolovuu hen medlee. gehdee uuriiguu olson tsagt az jargald hureh zamiin ehlel ter baih bolovu gej muhus bi bodnom. uuriinhuuruu bai

    ReplyDelete
  2. Энэхүү хонь болох үйл явцад мөн зарим нэгэн зүйр үгс нөлөөлдөг юм шиг санагддийн жишээ нь:"эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн","муу хүний дуу чанга" гэх мэт тэгээд бас манайхны хамгийн сул тал бол өөрийнхөөрөө байж чаддаггүй үргэлж ингэчүүл энэ юү гэх бол тэгчүүл тэр юү гэж хэлэх бол гээл нэг л хүлэгдсэн байдалтай. Энэ байдал нь ч эргээд өнгө зүс нөгөө гаднаа гяланцаг дотроо паланцаг гэдгийг яруу тод харуулдаг. Юутай ч гоё сэдэв сайхан орчуулсанд баярлалаа амжилт

    ReplyDelete
  3. personality энийг Ошо багшийн ярилцлагыг орчуулсан номнуудад бие хүн гэж орчуулсан байдаг. бас чиний бичлэг дээрх шиг бие хүн гэдэг нь нийгмийн статуст харъяалагдаж бүрдүүлэх эрэг шураг байхыг хэлээд байгаам гэхүүдээ. persona-үгийн үндэс нь баг гэх утгатай. харин individual-хувь хүн, бодгаль өөрийн байгаа тэр төрөлх чанар. номийг нь уншихаар илүү ойлгомжтой болно байх аа.

    ReplyDelete