Tuesday, August 11, 2009

Misunderstanding

“Ever since Eve gave Adam the apple, there has been a misunderstanding

between the sexes about gifts”

Nan Robertson

Sunday, August 9, 2009

Зүгээр л...

Ойрд блогтоо шинэ юм бичиж амжсангүй ээ. 4 дэх удаагийн Либертари зуны сургалт түрүү долоо хоногт боллоо. Тэрэнд зохион байгуулалтын ажил бас цөөн хэдэн цагийн хичээлтэй байлаа. Ёл хадны амралтын орчин, байгаль нь их гоё юмаа, сургалтанд оролцогчид, ерөнхий уур амьсгал ч их аятайхан байсан.
CEU-руу явахад одоо ганцхан долоо хоног үлдэж байна. Очоод яах бол ийх бол гээд санаа зовж байгаа юм зөндөө л байна, гэхдээ яах вэ, гадаад сурахаар анх удаа очиж байгаа хүн болгоны л туулах ёстой зүйлстэй л нүүр тулах биз.
Macy Gray-ийн энэ дуунд яагаад ч юм их дуртай, үгэнд нь гарч буй шиг яг ийм хайртай хүн бүр учирч байсан байх. Үгийг нь дагаад дуулаад үзээрэй.

Games, changes and fears
When will they go from here
When will they stop
I believe that fate has brought us here
And we should be together
But were not
I play it off but I'm dreamin of you
I'll keep it cool but I'm feelin'
I try to say goodbye and I choke
I try to walk away and I stumble
Though I try to hide it it's clear
My world crumbles when you are not near
Goodbye and I choke
I try to walk away and I stumble
Though I try to hide it, it's clear
My world crumbles when you are not near

I may appear to be free
But I'm just a prisoner of your love
I may seem alright and smile when you leave
But my smiles are just a front
I play it off but I'm dreamin of you
I'll keep my cool but I'm feelin'
I try to say goodbye and I choke
I try to walk away and I stumble
Though I try to hide it it's clear
My world crumbles when you are not near

Here is my confession
May I be your possesion
Boy I need your touch
Your love kisses and such
With all my might I try
But this I can't deny
I play it off but i'm dreamin' of you
I'll keep my cool but I'm feelin'
I try to say good bye and I choke
I try to walk away and I stumble
Though I try to hide it it's clear
My world crumbles when you are not near

Wednesday, June 17, 2009

Katie Melua - The closest thing to crazy

Сүүлийн үед Katie Melua-ын дуунуудад орчихоод байна. Үнээр гайхалтай аялгуу бас үгс...

Sunday, May 24, 2009

Osho Zen tarot 24/05/2009: Дасан зохицолт

Personality-гаасаа (яг оноод буулгачих үг олддоггүй, хэлээд өгвөл баярлана) ангижрахгүйгээр өөрийн индивид шинжээ олж чадахгүй. Индивид байдлыг оршихуй бий болгож, personality-ыг нийгмээс тулгадаг. Personality бол нийгмийн орчинд л хэрэглэгддэг зүйл. Хонь шиг нийгмээ аялдан дагадаггүй учир индивид байдлыг нийгэм хүлээн зөвшөөрч чаддаггүй.
Индивид байдалд арслангийн шинжүүд агуулагддаг: Арслан ганцаараа урагшилдаг. Хонь үргэлж бөөнөөрөө сүрэглэн байдаг, ийм байх нь ч тэдэнд илүү тааламжтай. Олон нийтийн дунд байх нь илүү хамгаалагдсан, илүү аюулгүй. Олны дунд байгаа чамруу хэн нэг нь дайрвал өөрийгөө хамгаалах маш олон боломж байгаа. Харин ганцаараа бол - Зөвхөн арслан л ганцаараа алхаж чаддаг.

Бид бүхэн бүгд арслан болж төрсөн, гэвч нийгэм таныг өөртөө дасан зохицуулж, таны оюун санааг хонь болгон програмчилдаг. Энэ нь танд маш сайхан, тааламжтай, тухтай мэт боловч маш дуулгавартай personality-ыг бий болгоно. Нийгэм эрх чөлөөтэй байхад зориулагдсан хүмүүс бус боолуудыг л хүсдэг. Учир нь нийгэм дэх бүх эрх мэдлүүд дуулгавартай байдлыг хүсдэг.

Багад нь хонинууд олж аван өсгөсөн нэгэн арсланг өөр нэг хөгшин арслан таарч цөөрөмрүү дагуулж аваачин өөрийнх нь тусгалыг түүнд харуулах хүртэл өөрийгөө хонь гэж бодсоор байсан тухай үлгэр байдаг. Бидний ихэнх нь яг л энэ арслан шиг - өөрсдийн тухай бидний төсөөлөл нь бидний хувийн шууд туршлагаас биш бидний талаарх бусдын бодол санаанаас бий болдог. Гаднаас тулгасан personality нь дотроосоо ургаж бий болох байсан индивид байдлыг орлон биднийг эрх чөлөөгөө мэддэрдэгүй, өөрийн үнэн шинж төрхөө /identity/ ухаарч чадаагүй сүрэг дэх ердийн нэг хонь болгон хувирдаг.
Одоо цөөрөм дэх өөрийн жинхэнэ тусгалаа олж харан, энэ бол чи хэмээн бусдаас суулгасан тэр бүхнийг эвдэх алхам хийх цаг нь болсон. Бүжиглэ, гүй, зугаал, утга учиргүй гэх зүйл хий - чиний дотор байгаа тэр арсланг сэрээхэд шаардлагатай бүхнийг хий.


PS: би ч муухан л найруулж орчууллаа да тэ.

Friday, May 22, 2009

Аз

Саяхан Боловсрол тв-р байнга гараад байдаг усны тухай их гоё баримтад киноог үзэж байгаад урьд нь анзаарч байгаагүй бодууштай үг сонслоо.
Утга нь нэг иймэрхүү:
Аз байдаг гэдэгт итгэх нь хариуцлагаас мултарч байгаа хэлбэр, шинжлэх ухаанд ч (эсвэл рациональ ухаанд), шашинд ч (бас шашинтай төстэй итгэл бишрэлийн хэлбэрүүдэл ч) аз гэдэг ойлголт байхгүй. Аль нэгэнд нь итгэдэг хүн аз хүлээгээд, эсвэл үр дүнг аз-аар тайлбарлаад байдаггүй. Рациональ хүний хувьд өөрөөс нь шалтгаалаагүй эсвэл шинжлэх ухаанаар тайлбарлагдашгүй зүйлс гэж байх боломжгүй. харин шашинлаг эсвэл сүнслэг чанарт (spirit) итгэдэг хүмүүст мөн адил шалтгаангүй аз гээч хэзээ ч тохиолдохгүй.

Үнэмшилтэй л гэж бодож байна.

Би харин рациональ нь уу, шашинлаг нь уу, азанд итгэгч нь үү, өөрийгөө анзаарч ажиглах хэрэгтэй юм байна.

Сонгуулийн тухайд

Хэн нь хамгийн муу вэ гэсэн уралдааныг үзээд дотор нь муухай оргиж байгаа бас санал өгөх хүн алга, аль аль нь болж бүтэхгүй байна гэж байгаа хүмүүст ч би ч гэсэн анхандаа тэгж бодож байсны хувьд хуваалцах юм байна.
24н боллоо, тэр өдөр саналаа өгөх өгөхгүй шийдэгүй байсан ч ямар ч байсан хэсгийн хорооруугаа очоод бүртгэлээ шалгаж үз. Тэгээд болуул бага ч гэсэн ардчилалд талтай байгаагийнх нь нэрийн өмнөх дугаарыг дугуйлчуул :) Бүүр болж өгөхгүй байвал хоосон орхилгүйгээр аль алиныг нь дугуйлаад саналын хуудсаа бүр мөсөн хүчингүй болгох. Хоосон өгчүүл нөгөө луйвар гарах бэлэн өгөөш ш дэ.

Monday, April 27, 2009

Бекариа: Эрх чөлөө, эрдэм мэдлэг

Хуульчид, хуульч болохоор суралцаж буй оюутнуудын гарцаагүй унших ном бол Чезаре Бекариагийн "Гэмт хэрэг ба ялын тухай" гэх ном. Эхний өгүүлбэрээрээ л надад нийгмийн гэрээг буюу хууль гэж юу болохыг ой тоонд ортол хэлээд өгсөн юмдаг. Хууль, түүнийг яагаад хамгаалах учиртайг маш тодорхой тайлбарлангаа бусад энгийн үнэнийг хамтад нь бичичихжээ. Энэ номыг Г.Эрдэнэбат багш орчуулаад хоёр ч удаа хэвлүүлээд байгаа.

Саяхан нэг сэргээж харсан чинь "цаг үеийн нөхцөл байдлаас" болоод юмуу яагаад ч юм энэ хэсэг их анхаарууштай санагдлаа:
"... эрх чөлөөг эрдэм мэдлэгийн хамт түгээн дэлгэрүүл. Соёл гэгээрэлтэй муу үйл урвуу, харин сайн үйл шууд хамааралтай байдаг. Бусдыг залин мэхлэгчид ямагт хүмүүсийн бүдүүлэг харанхуйг далимдуулдаг бөгөөд ухаарч гэгээрсэн хүмүүс тэднийг илчилж орхидог юм. Ард олон гэгээрлийн үр шимийг хүртэхээрээ үг дуугүй хүлцэн дагахаас татгалзаж, эрх мэдэлтэнд шүтэхийг болиод оронд нь хуулийг өргөмжилж, түүний хүч нөлөө хөдлөшгүй болон тогтдог".

Хүмүүс эрх чөлөөтэй гэх боловч энэ эрх чөлөөгөө эрхэмлэн хамгаалах ухаарал /awareness гэх гэсийн/ байхгүй бол эрх чөлөөгөө тавиад тууж байгаагаа анзаарахгүй байсаар нэг л мэдэхэд George Orwell-ийн 1984 болно. Ядаж л бусдын сайхан амлалтуудад баярлахаасаа өмнө эргэлзэж тунгааж үзмээр байна. "Эрдэм мэдлэгийн гол уурхай" гэгддэг их дээд сургуулийг онц сурвал үнэгүй болгоно гэнэ. Өнөөгийн тогтолцоонд онц сурах шиг амархан юм байхгүйг оюутан бүр л мэднэ.
Үнэгүй боловсол - үнэ цэнэгүй боловсрол - мөнгөгүй боловсрол - сайн багшгүй боловсрол - төрийг царайчилсан боловсрол - төрөөс хараат боловсрол - мунхаг боолууд л гэж буугаад байна да, миний хувьд.

Гэхдээ арай ч энэ зүйл биелэх боломж гарахгүй байлгүй дэ;)

Номын тухайд монгол эхийг Эрка багшаас, англи хэл дээр нь эндээс олоод үзээрэй: Cesare Beccaria "On crimes and punishments".