Sunday, January 25, 2009

Өглөөний цайгаа заавал уугаарай

Бид заримдаа ажилдаа яарсан үедээ өглөөний цайгаа уудаггүй. Мөн зарим нөхөд өглөөний цайгаа бүүр огт уудаггүй. Тэгвэл энэ нь хор уршигтай гэж байна.
Учир нь өглөөний цай төв мэдрэлийн системийг цоцроож, нойр сэргээн, тархи толгойг сэргэг, сэтгэл санааг урамтай болгодог шидтэй аж. Энэ нь бүхэл өдрийн турш эрч хүчтэй ажиллах чадварыг дээшлүүлдэг гэнэ.

Түүнчлэн, өглөөний цай ходоод гэдсийг угааж, бодисын солилцоог идэвхжүүлснээр цусны даралт, бөөрний архаг үрэвслийг анагаахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв бид ажилдаа өлөн элгээр явдаг бол цөс чулуужих өвчин тусах эрсдэлтэй. Учир нь олон удаа хоосон явснаар цөсний шингэн өтгөрч, хүчил багасч чулуужиж эхэлдэг байна. Үүнээс гадна цай амны хөндийг цэвэрлэн, хоол идэх дур хүслийг сайжруулж, амны эвгүй үнэрийг арилгадаг гэнэ.

/Өнөөдрийн Монголоос/

1 comment:

  1. харин тийн гэсэн. гэхдээ өглөөний цай уух гэхээр ёстой хоолоо давдаггүй юм, идээд байвал сурчихдаг гэнэ лээ эрүүл мэндээ бодоод сурна аа

    ReplyDelete