Monday, February 2, 2009

Osho Zen tarot 02/02/2009: Харьцуулалт

Харьцуулалт нь үргэлж илүү байдал, эсвэл дутуу байдлыг бий болгодог. Хэрвээ бид харьцуулахгүй л бол бүх илүү, дутуунууд алга болно. Тэгээд зөвхөн чи байгаагаараа л байна. Жижигхэн бут эсвэл өндөр бүдүүн мод байна уу аль нь ч хамаагүй, чи бол чи. Чи байгаараа л хэрэгтэй. Ширхэг өвс ч хамгийн том ододтой адил үнэ цэнэтэй. Ширхэг өвсөөр ч бурхан дутдаг. Ямар ч ухаантны адилаар бяцхан хөхөө ч хэрэгтэй. Хэрвээ хөхөө байгаагүй бол ертөнц одоо байгаа шиг баялаг байхгүй.

Зүгээр л эргэн тойрноо хардаа. Оршин байгаа бүх зүйлс хоорондоо зохицолтой, бие биендээ хэрэгтэй байдаг. Энэ бол амьд нэгдэл: хэн ч давуу, хэн ч дутуу биш.

Бүх зүйл харьцуулагдашгүй цор ганц.

Хэн нэг нь чамд хулс царснаас гоё, эсвэл царс хулснаас илүү ашигтай гэж хэлж байсан уу? Царс хулс шиг голдоо хөндий биетэй байхыг хүсдэг болов уу? хулс царсанд намартаа навч нь өнгөө солидог гэж атаархдаг болов уу?

Энэ хоёр модыг өөр хооронд нь ингэж харьцуулах нь инээдтэй хэрэг. Гэвч энэ бол хүн бидний салахад хэцүү гол зуршил юм.

Үргэлж л чамаас илүү сайхан, илүү авьяастай, хүчтэй, илүү ухаалаг, эсвэл чамаас илүү аз жаргалтай нь ил харагдах хүмүүс байдаг. Эсрэгээр нь эдгээр зүйлсээр чамаас дутуу хүмүүс ч байдаг. Үүнтэй нүүр тулгарахаас аргагүй.

Хүн өөрийгөө хэн болохыг бусадтай харьцуулан биш, өөрт байгаа бүх боломж бололцоогоо өөрийхөө хамгийн сайн чадах хэмжээгээрээ сэтгэл хангалуун гарган ирж байж л олж мэднэ.

3 comments:

  1. yag l minii helehgeed baidag, medehiig husdeg zuils bna. thx

    ReplyDelete
  2. sanaj bn 1 shulgiig... baigali eh namaig hun duurailgaj hiigeegui batalj gantshan huwi hewelsen yum gej ... tiimee bid chin yerduu l gants udaa dohioh zawshaantai humuus shuudee. bayarallaa. taalagdaj bn.

    ReplyDelete
  3. Yostoi goyo blogtoi boljee minii naizaa bayar gurgey! buh medeelluud n mash ih taalagdlaa. ih shineleg sanagdlaa. Oshoo goyo medeellud oruulaarai bngiin unshigch negeer nemegdlee shuu kk

    ReplyDelete