Айн Рэндын аугаа бүтээлүүдийн нэг болох "Эх сурвалж" зохиолыг тун саяхан ээжтэйгээ булаацалдан байж уншиж дуусгалаа. Ихэвчлэн дарамттай, бас ичмээр, өрөвдмөөр, хэт онож хэлсэнээс нь болоод ганцаараа чанга инээмээр, заримдаа бүүр уйлмаар ч юм шиг мэдрэмж уншиж байхад төрж байлаа. 1984-г зарим үед санагдуулж байсан ч, төгсгөлд нь үнээр урам өгсөн зохиол.
Өөр зүйл хэлмээргүй байна, зүгээр л уншаад үзээрэй гэж зөвлөе. Илүү дэлгэрэнгүйгээр номын нээлт ч юмуу уншигчдын уулзалт дээр ярилцацгаана гэж найдаж байна.
Уншсан хүнд ямар нэг зүйл "халдварлана" гэдэгт итгэлтэй байна.
Номын эрхлэн хэвлэн гаргагч Монголын Либертари сан номыг ингэж танилцуулжээ:
Эх сурвалж романы ерөнхий өгүүлэмж нь Ховард Роаркийн дүрээр архитектур буюу уран барилга дахь шинэ хуучин хэв маяг, үзэл санааны тэмцэлийн тухай өгүүлсэн мэтээр ойлгогдох юм. Залуу архитектурч Роарк чухамхүү хуучинсаг хэвшмэл стандарт, дундаж зууны уран барилгын хэв маягийг эсэргүүцэж буй хэдий ч үнэн чанартаа түүний тэмцэл нь коллективист үзлийн эсрэг тэмцэж буй индивид буюу хувь хүнийг харуулахыг Айн Рэнд зорьсон ажээ. Нэг үгээр хэлбэл, Эх сурвалж нь коллективизм, альтуруизмын худал хуурмаг тал; эгоизм, индивидуализмын үзэл санааг хоёргүй утгаар магтан дуулсан; философи, социологи, ёс зүй, гоо зүй, сэтгэл зүйн асуудлуудыг хөндсөн хүчирхэг роман юм. Энэ ч утгаараа роман АНУ-ын оюунлаг хүрээнийхний дунд ширүүн маргаан, хэлэлцүүлгийг өрнүүлж байжээ. Монгол уншигчдын дунд ч гэсэн басхүү ширүүхэн маргаан өрнөх нь дамжиггүй юм.
Wednesday, February 25, 2009
Sunday, February 15, 2009
Хэр тайван байгаагаа шалгаарай
Эдгээр зурагнуудыг Японы сэтгэцийн эмч Акиошиш Китаока зохиожээ. Японы сэтгэцийн эмчийн нотолж байгаагаар бол сайтар амарсан, тайван байгаа хүний хувьд эдгээр зураг нь огт хөдөлгөөнгүй шахам байх ёстой ажээ. Харин зураг нь нэлээд идэвхитэй хөдөлж байгаа харагдаж байвал хүн ядарч, стресст орж эхэлж байгаагийн шинж. Харин зураг нь бүүр ч илүү хурдтай хөдөлж харагдаж байвал бүр ч хүнд стресст орсны тэмдэг тул сайтар амарч, алжаалаа тайлах цаг болжээ гэсэн үг.
Ажлын өдрийн эхэнд болон ажил дуусах үед харж хэр хөдөлгөөнтэй байгааг нь харьцуулаад үзээрэй.
Ажлын өдрийн эхэнд болон ажил дуусах үед харж хэр хөдөлгөөнтэй байгааг нь харьцуулаад үзээрэй.
www.103.mn
Wednesday, February 11, 2009
Нүгэл
Wednesday, February 4, 2009
Revolutionary Road заавал үзээрэй
Үнэхээр үзүүштэй кино, дөнгөж сая үзэж дуусаад бичиж байна. Маш олон ч юм бодогдууллаа.
Хайр, гэр бүлийн тухай нийгэмд тогтсон загварчлалын тухай, хүсэл мөрөөдлийн тухай, хүмүүс орчин тойрноосоо хэрхэн хамаардаг тухай, мөн тэр орчиндоо хэрхэн уусдаг, уусаж чадаагүй нь ямар зам сонгодог тухай гээд миний хувьд үргэлж асууж явдаг хүнд хүнд асуудлуудыг хөнджээ. Сая монгол хэл дээр үзлээ, дажгүй ч орчуулгатай юм шиг санагдсан. Гэхдээ мэдээж хийгдсэн хэлийг нь яаж гүйцэхэв, эх хэлээр нь ахиж сайн үзэж байгаад төрсөн сэтгэгдэлүүдээсээ хуваалцаж бичнэ ээ.

Tuesday, February 3, 2009
Monday, February 2, 2009
Osho Zen tarot 02/02/2009: Харьцуулалт
Харьцуулалт нь үргэлж илүү байдал, эсвэл дутуу байдлыг бий болгодог. Хэрвээ бид харьцуулахгүй л бол бүх илүү, дутуунууд алга болно. Тэгээд зөвхөн чи байгаагаараа л байна. Жижигхэн бут эсвэл өндөр бүдүүн мод байна уу аль нь ч хамаагүй, чи бол чи. Чи байгаараа л хэрэгтэй. Ширхэг өвс ч хамгийн том ододтой адил үнэ цэнэтэй. Ширхэг өвсөөр ч бурхан дутдаг. Ямар ч ухаантны адилаар бяцхан хөхөө ч хэрэгтэй. Хэрвээ хөхөө байгаагүй бол ертөнц одоо байгаа шиг баялаг байхгүй.
Зүгээр л эргэн тойрноо хардаа. Оршин байгаа бүх зүйлс хоорондоо зохицолтой, бие биендээ хэрэгтэй байдаг. Энэ бол амьд нэгдэл: хэн ч давуу, хэн ч дутуу биш.
Бүх зүйл харьцуулагдашгүй цор ганц.
Хэн нэг нь чамд хулс царснаас гоё, эсвэл царс хулснаас илүү ашигтай гэж хэлж байсан уу? Царс хулс шиг голдоо хөндий биетэй байхыг хүсдэг болов уу? хулс царсанд намартаа навч нь өнгөө солидог гэж атаархдаг болов уу?
Энэ хоёр модыг өөр хооронд нь ингэж харьцуулах нь инээдтэй хэрэг. Гэвч энэ бол хүн бидний салахад хэцүү гол зуршил юм.
Үргэлж л чамаас илүү сайхан, илүү авьяастай, хүчтэй, илүү ухаалаг, эсвэл чамаас илүү аз жаргалтай нь ил харагдах хүмүүс байдаг. Эсрэгээр нь эдгээр зүйлсээр чамаас дутуу хүмүүс ч байдаг. Үүнтэй нүүр тулгарахаас аргагүй.
Хүн өөрийгөө хэн болохыг бусадтай харьцуулан биш, өөрт байгаа бүх боломж бололцоогоо өөрийхөө хамгийн сайн чадах хэмжээгээрээ сэтгэл хангалуун гарган ирж байж л олж мэднэ.

Subscribe to:
Posts (Atom)