Wednesday, March 4, 2009

Александр Дюмагийн гурван шумуул

ТМ телевизээр энэ жилийн хамгийн гайхалтай кино болоод байгаа Slumdog Millionaire-ийг орчуулан гаргаж байх юм. Сонсож байхнээ Жамалын ялагч болох асуултыг ингэж орчуулж байна: ''Александр Дюмагийн гурван шумуул гэсэн үлгэрт гардаг баатар аль нь вэ?, Арамис, тэр тэр..." гээд авдиймдаа.
Give me five, see you гэх мэтийг чаддагүймаа гэхэд энийг арай ч дээ. Би уг нь энэ зохиолыг бараг хүн бүр уншаагүй гэхэд олон кинонуудынх нь аль нэгийг үзсэн байдаг байх гэж боддог байсийн, үгүй юм шиг байна. Энэ твнүүдийн орчуулга үнээр алнаа.

3 comments:

  1. Харин би бас гайхаад.. Миний хамгийн дуртай ном л доо.
    Тэгээд сүүлдээ хүмүүсийн дунд бас ингэж нэрлэгддэг юм болов уу? эсвэл албаар ингэж кинонд оруулсан юм болов уу ? гээд л хоцорлоо.

    ReplyDelete
  2. ene chin yu ch bisheee... eldviiiin sonin orchuulga bainaa baina... for example, Fingers Crossed - Garaa salaavchlaarai, or it's not monkey's business - ene sarmagchingiin ajil bish /ug ni sarmagchingiin tuhai yariagui l baihgui yu/ ect... hahahah... many things. Slumdog millionaire gehdee SBN deer gaigui orchuulgatai garsan. SBN'ii orchuulga arai gaigui bdag yum shigee... TM and TV8 bol aimshig....

    ReplyDelete
  3. Уг нь кино үзэхээр монгол хэлээрээ үзэж байна гээд баярладаг юмаа. Энэ мэтээс болоод гадаад хэл дээр нь үзсэнээс долоон дор болчдын. Жоохон байхад зурагтай ном үзээд бичгийг нь уншдаггүй байсан шиг л үйл хөдлөлөөр нь аан энэ ингэж байгаам байна гэж багцаалдаж байгаам чинь. Монголоор нь ойлгогдохгүй, орчуулцан болохоор гадаад нь сонсогдохгүй. Яг бичиг мэддэггүй хүүхэд номны зураг үзэж суугаа шиг.

    ReplyDelete